– Европ (ногоон & хар саарал)– Европын Холбоо (ногоон) – [Legend]
Бүгд Найрамдах Польш Улс (пол. Rzeczpospolita Polska) — Төв Европт оршдог улс. Умард хэсэг нь Балтын тэнгисээр хүрээлэгдэж, зүүн хойд талаараа Оросын Холбооны Улс (Калининград муж), Литва, зүүн хэсгээрээ Беларусь, Украин, өмнөд талаараа Словак, Чех, баруун талаараа Герман гэх долоон улстай газраар хиллэдэг. Польшийн нийт газар нутаг нь 312,679 км² бөгөөд үүгээрээ дэлхийд 69-д, Европт 9-т орно. Хүн ам нь 38.5 сая гаруй бөгөөд үүгээрээ дэлхийд 33-т жагсдаг. Нийт иргэдийн 87 % католик шашинтай. Нийслэл нь -Варшав хот, үүнээс гадна Краков, Лодзь буюу Үж, Вроцлав, Познань, Шчецин зэрэг том хотуудтай.
966 онд захирагч I Мешко Католик шашинтан болсноор Польш улс анх бүрэлдэн тогтсон гэгддэг. Польш нь 1025 онд вагт улс болсон бөгөөд 1569 онд Литвын гүнлигтэй холбоо байгуулж нэгдсэнээр Польш-Литвын холбоот улсыг байгуулжээ. 1791 оны 5-р сарын 3-нд Европ тив дахь анхны Үндсэн хууль баталсан байна. Энэ холбоот улс нь 1795 онд нурж, газар нутаг нь Прусс, Орос, Австри гурвын хооронд хуваагджээ. Польш нь 1918 онд Дэлхийн нэгдүгээр дайны дараа Версалийн Гэрээний дагуу тусгаар тогтнолоо олж авсан боловч Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Герман, ЗХУ хоёрт эзлэгдэж тусгаар тогтнолоо дахин алдсан гэж үздэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польш нь 6 сая гаруй иргэнээ алдсан бөгөөд хэдэн жилийн дараа ЗХУ-ын удирдлага дор "Зүүн эвсэл"-ийн Социалист Бүгд найрамдах улс болсон байна. 1989 онд коммунист дэглэм нуран унаж Польшийн шинэ Үндсэн Хуулинд зааснаар "Польшийн гурав дахь Бүгд найрамдах улс" бий болжээ. Польш нь 16 муж буюу войевүдство-с (пол. województwo) бүрэлдсэн холбооны парламентын засаглалтай орон юм.
Польш Улс нь анх НҮБ байгуулахад оролцсон 51 гишүүний нэг бөгөөд 1999 оны 3-р сарын 12-ноос НАТО, 2004 оны 5-р сарын 1-ээс Европын Холбооны гишүүн бөгөөд 2007 оны 12-р сарын 21-нээс Шенгений орнуудын нэг болсон. Эдийн засгийн тогтвортой хөгжилтэй, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон.
Польшийн мөнгөн тэмдэгтийг злот гэдэг. 1 злот нь 0.27 орчим ам доллартай тэнцэх ханштай. Задгай мөнгийг нь грош гэнэ.
Польшийн нэгдүгээр түвшний (том) засаг захиргааны нэгжийг польшоор "województwo" гэдэг. Үүний эртний утга нь монголоор «цэргийн ноёны эзэмшил нутаг» гэнэ. "Орос-Монгол толь" (1982)[11]-т воевод - «мужийн цэргийн ноён» гэж, воеводство - «муж» гэж орчуулагдсан байдаг. 1999 оноос доорх нэр бүхий 16 муж болон өөрчлөн байгуулагджээ[12]:
{{cite web}}
|access-date=
|archive-date=