Бусад маргаантай газрын ерөнхий түүх, газар зүйг, «
Уулын Карабах» -с харна уу. Бусад хэрэглээг, «
Арцах »-с харна уу.
Бүгд Найрамдах Арцах Улс Бүгд Найрамдах Уулын Карабах Улс
Արցախի Հանրապետություն Арцахи Ханрапетутюн Нагорно-Карабахская Республика
Төрийн дуулал: Ազատ ու Անկախ Արցախ Азат у Анках Арцах "Чөлөөт, тусгаар тогтносон Арцах"1994–2020 онд Арцахын эзэмшилд байсан нутаг дэвсгэрийг хар ногоон өнгөөр; нэхэмжлэгдсэн боловч хяналтгүй нутаг дэвсгэрийг цайвар ногоон өнгөөр 2020–2023 он хүртэл Арцахын хяналтад байсан нутаг дэвсгэрийг хар ногоон өнгөөр; нэхэмжлэгдсэн боловч хяналтгүй нутаг дэвсгэрийг цайвар ногоон өнгөөр; Лачины коридорыг цагаанаар харуулсан Төлөв Хүлээн зөвшөөрөгдөөгүй улс ; НҮБ-ын гишүүн бус гурван улс хүлээн зөвшөөрсөнНийслэлба томоохон хот
Степанакерт 39°49′02″N 46°45′02″E / 39.81722°N 46.75056°E / 39.81722; 46.75056 (Presidential Palace ) Солбицол : 39°49′02″N 46°45′02″E / 39.81722°N 46.75056°E / 39.81722; 46.75056 (Presidential Palace ) Албан ёсны хэл Армени хэл [a] Орос хэл [b] Угсаатны бүлгүүд Ард түмний нэршил Artsakhi Төр засаг Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс [c] Ерөнхийлөгч • 1994–1997 (анхны)
Роберт Кочарян • 2023 (сүүлчийн)
Самвел Шахраманян
Ерөнхий Сайд • 1992 (анхны)
Олег Есаян • 2023 (сүүлчийн)
Артур Арутюнян
Хууль тогтоох байгууллага Үндэсний Хурал 1988 оны 2 сарын 20–1994 оны 5 сарын 12 9 сарын 2, 1991[3] 12 сарын 10, 1991 9 сарын 27–11 сарын 10, 2020 12 сарын 12, 2022 9 сарын 19–20, 2023 • Бууж өгөв
9 сарын 28, 2023
• Нийт
3,170[4] км2 120,000 145,053 ДНБ (ХАЧТ ) 2019 тооцоо • Нийт
$713 сая • Нэг хүнд ноогдох
$4,803 Мөнгөний нэгж (AMD) Цагийн бүс UTC +4 (АМЦ )Жолооны тал баруун Утасны томьёо +374 47[d]
Өнөөдөр Азербайжан
Бүгд Найрамдах Арцах Улс (армениар Արցախի Հանրապետություն) нь 2017 оныг хүртэл Бүгд Найрамдах Уулын Карабах Улс хэмээн нэрлэгдэж байсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахт орших орон юм. Тус улсын хүн амын дийлэнх нь Арменичууд боловч газар нутгийн хувьд Азербайжаны газар нутаг хэмээн Нэгдсэн Үндэстний Байгууллага ба Европын Зөвлөлийн орнууд үздэг. 1991 оны есдүгээр сарын 2-нд Бүгд Найрамдах Уулын Карабах Улс тусгаар тогтнолоо зарласан ба 1991 оны есдүгээр сарын 10-нд тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулга явуулжээ. Уулын Карабах нь Абхаз , Өмнөд Осети , Транснистрийн хамт хүлээн зөвшөөрөгдөөгүй улсуудын хамтын нөхөрлөлийг бүрдүүлдэг. Арцах хэмээх нэр нь өнөөгийн тус улсын нутаг дэвсгэрт амьдарч байсан армен овог аймгуудаас гаралтай ажээ. Үүний тоонд манай эриний өмнөх нэг-, хоёрдугаар зуунд байсан Арменийн эзэнт гүрний Арцах аймаг болон дундад зууны үеийн Арцахын Вант Улсууд багтана.
Газар зүй
Байршил
Уулын Карабахын нутаг дэвсгэр нь Азербайжаны баруун өмнөд хэсэгт орших ба түүнийг тойроод азербайжаны долоон томоохон дүүрэг байх ч эдгээр нь өнөөдөр бүгд арменийн хяналтад байдаг. 1994 оны тавдугаар сард гал зогсоосноос хойш Уулын Карабах нь эзлэгдсэн долоон дүүргээр дамжин өмнө зүгтээ Иран , баруун зүгт Арментай хиллэдэг.
Газрын гадаргуу
Хамгийн өндөр уул нь 3340 метрийн өндөр Мрав уул, дараа нь 2725 метр өндөртэй Кирс байна. Хамгийн том талбайтай бүхий нуурын тоонд Сарсанг хиймэл нуур орно. Чухал голууд нь Тартар ба Хачынчай голууд юм.
Хүн ам
Хэл
1991 онд тусгаар тогтнолоо зарласны дараа армени хэл нь Уулын Карабахын цорын ганц албаны хэл (де-факто) байж байгаад, 2007 онд үндсэн хуулийг мөрдөж эхэлснээр албан ёсны хэл (де-юре) болжээ. Үндсэн хуулийн 15-р заалтад тус улсад түгээмэл хэрэглэгдэх бусад хэлнүүдийг нийтэд ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Энэ төрлийн хэлнүүдэд азербайжан , курд , орос хэл ордог. Орос хэл нь яг л армен болон азербайжан хэлтэй адил түгээмэл хэрэглэгдэх гадаад хэл юм.
Шашин
2005 оны хүн амын тооллогоор тус улсын нийт хүн амын 99 %-г арменичууд[6] бүрдүүлж байсан ба тэдний ихэнх нь Арменийн Апостолийн сүмд харьяалагдах бол тэдний өмнө энд амьдарч байсан азербайжанчуудын дийлэнх нь шийт шүтлэгтэй байв.
Тэмдэглэл
Эх сурвалж
Цахим холбоос
Бүрэн эрхт улс
1 Ази болон өөр тивийг холбосон уламжлалт хилийг хамардаг.2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.