Монтенегро |
---|
|
Төрийн дуулал: Oj, svijetla majska zoro (Монгол: "Өө, тавдугаар сарын гэгээн үүр")
|
![Монтенегро улсын байршил (ногоон) Европ (хар саарал) – [Legend]](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b0/Europe-Montenegro.svg/250px-Europe-Montenegro.svg.png) Монтенегро улсын байршил (ногоон) Европ (хар саарал) – [Legend] |
Нийслэл ба томоохон хот | Подгорица[1] 42°47′N 19°28′E / 42.783°N 19.467°E / 42.783; 19.467 |
---|
Албан ёсны хэл | Монтенегро хэл[2] |
---|
Албан ёсны хэрэглээний хэл[3] | |
---|
Угсаатны бүлгүүд | |
---|
Шашин | |
---|
Ард түмний нэршил | Монтенегрочууд |
---|
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
---|
|
| Яков Милатович |
---|
| Дритан Абазович |
---|
| Даниэла Джурович |
---|
|
Хууль тогтоох байгууллага | Шкупшина |
---|
|
|
| 10-р зуун |
---|
| 1356 |
---|
| 1516 |
---|
| 3 сарын 13, 1852 |
---|
| 7 сарын 13, 1878 |
---|
| 8 сарын 28, 1910 |
---|
| 11 сарын 26, 1918 |
---|
| 11 сарын 29, 1945 |
---|
| 4 сарын 27, 1992 |
---|
| 5 сарын 21, 2006 |
---|
• Тусгаар тогтнолоо сэргээв | 6 сарын 3, 2006 |
---|
|
|
• Нийт | 13,812 км2 (156) |
---|
• Усны эзлэх талбай (%) | 2.6 |
---|
|
• 2023 тооцоо | 602,445[5] (169) |
---|
• Нягтаршил | 43.6/км2 (133) |
---|
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
---|
• Нийт | $17.282 тэрбум[6] (149) |
---|
• Нэг хүнд ноогдох | $28,686[6] (63) |
---|
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
---|
• Нийт | $7.027 тэрбум[6] (153) |
---|
• Нэг хүнд ноогдох | $11,664[6] (73) |
---|
ОТББИ (2020) | ▼ 32.9[7] дундаж |
---|
ХХИ (2021) | ▲ 0.832[8] маш өндөр · 49 |
---|
Мөнгөний нэгж | Евро (€)a (EUR) |
---|
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
---|
| UTC+2 (ТЕЗЦ) |
---|
Огнооны формат | өө.сс.жжжж. |
---|
Жолооны тал | баруун |
---|
Утасны томьёо | +382 |
---|
Домэйн нэр | .me |
---|
|
Монтенегро буюу Черногор (монтенегрогоор Crna Gora/Црна Гора, "Хар уул" хэмээсэн утгатай) нь зүүн өмнөд Европт, Балканы хойг дээр орших тусгаар улс юм. Баруун өмнөд хаяанд нь Адриатын тэнгис байх тус улс баруун талаараа Хорват, баруун хойд талаараа Босни ба Херцеговин, зүүн хойд талаараа Серби, зүүн талаараа Косово, зүүн өмнө талаараа Албани улсуудтай хиллэнэ. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Подгорица боловч Цетинье хотыг Вангийн хуучин нийслэл (prijestonica) гэж тодорхойлсон байдаг.[9]
9-р зуунд Сербийн гурван гүнлиг одоогийн Монтенегрогийн нутагт оршиж байв: багцаагаар нутгийн өмнөд хагасыг эзлэх Дукля, баруун хэсгийн Травуния, хойд хэсгийн Расция.[10][11][12] 1042 онд Стефан Воислав Византын эзэнт гүрний эсрэг бослого гаргаснаар Дукля тусгаар тогтнолоо олж, Воиславевич династи хэсэг хугацаанд оршин тогтножээ. Түүнээс хойш бүс нутгийн хүчирхэг улсуудын мэдэлд ээлж дараалан орсоор, мөн Османы эзэнт гүрний бүрэлдэхүүнд хэдэн зууныг өнгөрөөсний дараа 1918 онд Югославын вант улсын нэг хэсэг болж, улмаар уг вант улсыг 1945 онд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс залгамжилсан юм.
1992 оны Югославын задралын дараа Серби болон Монтенегро улсууд хамтдаа Югославын Холбооны Улс хэмээх холбооны улсыг байгуулсан боловч Югославын албан ёсны залгамжлагч эсэх асуудал нь хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан бусад улсуудын эсэргүүцэлтэй тулгарч, улмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн 777-р тогтоолоор үгүйсгэгдсэн тул 2003 онд улсын нэрээ Серби ба Монтенегро болгон өөрчилжээ. 2006 оны 5 сарын 21-ний тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгын үр дүнгийн дагуу, Монтенегро улс мөн оны 6 сарын 3-нд тусгаар тогтнолоо зарлажээ. Тус улс 2007 оны 10 сарын 22-нд албан ёсны нэрээ Бүгд Найрамдах Монтенегро Улс болгон өөрчилсөн.
Дэлхийн Банкны ангиллаар дундаас дээгүүр орлоготой орон болох Монтенегро нь НҮБ, НАТО, Дэлхийн Худалдааны Байгууллага, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөл, Төв Европын чөлөөт худалдааны гэрээний гишүүнчлэлтэй бөгөөд Газрын дундад тэнгисийн холбоог үүсгэн байгуулалцсан гишүүн юм.
Цахим холбоос
Эшлэл
|
---|
Бүрэн эрхт улсууд | | |
---|
| |
---|
| |
---|
Дотоод бүрэн эрхт байдлын тусгай бүс | Финланд | |
---|
Норвеги | |
---|
Нэгдсэн Вант Улс | |
---|
|
---|
- 1 Европ ба өөр тивийн хоорондох уламжлалт хилийг хамардаг.
- 2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.
- 3 Европын ойр орчмын далайн арлууд нь эх газрын тавиур дээр оршдоггүй ч тивтэй хамт бүлэглэгддэг.
|