Алжир (Араб : الجزائر, Al Jaza'ir , Бербер : , Dzayer ), албан ёсоор Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс нь хойд Африкт орших улс юм. Газар нутгаараа Африк тивдээ хоёрт, дэлхийд 11-т жагсдаг. Зүүн хойд талаараа Тунис , зүүн талаараа Ливи , зүүн өмнөд талаараа Нигер , баруун өмнөд талаараа Мали , Мавритан , баруун хойд талаараа Марокко улсуудтай тус тус хиллэнэ. Баруун талд нь маргаантай газар нутаг болох Баруун Сахар орших бөгөөд умард талаараа Газар дундын тэнгис ээр хүрээлүүлнэ.
Алжир нь Нэгдсэн Үндэстний Байгууллага , Африкийн Холбоо , Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага (ОПЕК) зэрэг байгууллагуудын гишүүн орон юм. Мөн Магрибийн Араб холбоог байгууллахад их хувь нэмэр үзүүлсэн. Алжир нь үндсэн хуулиндаа Ислам , Араб , ба Амазиг (Бербер) улс гэж тодорхойлогдсон байдаг.
Нэрийн гарал
Тус улсын нэр нь Алжир хотын нэрээс гаралтай. Харин хотын нэр нь jazā’ir banī mazghanā (арабаар "(Берберийн аймаг) Аит Мазганнагийн арлууд" гэсэн үг) гэх хотын хуучин нэрний товчилсон хэлбэр Al-jazā’ir гэсэн үгнээс гаралтай. Дундад зууны эхэн үеийн газарзүйчид al-Idrisi болон Yaqut al-Hamawi гэж бичсэн байдаг.
Дундад зууны үед Алжирын хойд нутгийг Нумиди гэдэг байсан бөгөөд өнөөгийн Тунисын баруун нутаг, Мароккогийн зүүн нутаг хамрагддаг байжээ.
Түүх
Эртний түүх
Алжирийн Тамугади дахь Ромын Тражаны хаалга
Берберүүд дор хаяж МЭӨ 10000 оноос Алжирт нутаглаж байжээ.[9] [10] [11] [12] [13] [14] [15] МЭӨ 1000 оноос хойш карфагэнчүүд эргийн дагуу суурин байгуулж эхэлсэн. Берберүүд Пүнийн дайнаар үүссэн боломжийг ашиглан Карфагэнээс тусгаар тогтнож, берберийн хаант улсууд үүсч эхэлжээ. Эднээс хамгийн алдартай нь Нумиди юм.
Гэвч МЭӨ 200 онд берберүүд дахин эзлэгдэв. Энэ удаад Ромын бүгд найрамдах улс тэднийг харьяандаа оруулжээ. Баруун Ромын эзэнт улс задран унахад берберүүд олон газар дахин тусгаар тогтносон улсаа байгуулсан бол үлдсэн хэсэгт нь вандалууд хяналтаа тогтоож, Византын эзэн хаан I Юстинианы цэрэгт цохигдон хөөгдөх хүртлээ тэндээ байжээ. Византын эзэнт гүрэн улмаар тус орны зүүн хэсгийг VIII зуунд арабчууд ирэх хүртэл хатуу чанга гарын дор барьж байв.
Дундад зуун
Хоёр салбар болох Санхаджа болон Заната нь цаашаа олон аймагт хуваагдаж байсан бөгөөд Магрибийн бүс бүр хэд хэдэн аймгаас бүрдэж байв.[16] [17] Дундад зууны үед берберийн хэд хэдэн династи үүсэн гарч ирж байлаа.[16] [18]
Исламын шашин нэвтэрсэн нь
Алжирын их мечет
Исламын шашинт арабын армиуд Алжирыг байлдан дагуулж, бербер удирдагчдыг нь мөхөж, Умайяд арабын династи задран унасны дараа маш олон династи бүрэлдэн бий болжээ. Эдгээр династийн дотор Альмохад , Альморавид , Египетийн Фатимид, Абдэлвадид хамгийн алдартай нь юм.
Кабилийн Кутамаг өөрийн үйл хэрэгтээ урвуулсан исламын шийт шашинт Фатимидууд Рустамидыг түлхэн унагаж, Египетийг эзэлж, Алжир, Тунисыг Зирид угсааны вассалууддаа үлдээжээ. Зиридүүд бослого гарахад Фатимид династи хүн ам олонтой арабын нэгэн аймаг болох Бану Хилалыг илгээж тэдний хүчийг сулруулжээ.
Тэмдэглэл
↑ Франц хэл нь албан ёсны хэлээр хүлээн зөвшөөрөгдөөгүй ч, хүн амын олонх нь ойлгож чаддаг нийтлэг хэл юм.
Эшлэл
Гадаад холбоос
Улс төр Гишүүнчлэл
Дипломат харилцаа Амьдрал
Гишүүд Түдгэлзүүлсэн Ажиглагчид
Улс ба газар нутаг
Лалын нийгэмлэгүүд
Олон улсын байгууллагууд
1 "Туркийн Кипр Улс" нэрээр.