Хотын төв сүм
Тамперегийн их сургууль
Пюхаярви нууранд нар жаргаж байгаа нь
Тампере (финээр Tampere, шве. Tammerfors) нь Финландын Баруун Суомид орших хот юм. Эртний швед хэлний damber (далан) + fors (түргэн урсгал) гэдэг үгнээс гаралтай.
220 мянга орчим хүн ам бүхий, тус улсын 3 дахь том хот[2] бөгөөд Пирканмаа мужийн төв болно.
Насиярви, Пюхаярви нууруудаар хашигдсан нарийн зурвас газарт, тэдгээр нуурыг холбосон түргэн урсгалт Таммеркоски голын эрэг дээр байрлана. Голын түргэн урсгалыг ашиглан усан цахилгаан станцууд баригдсан байдаг бөгөөд цаас, арьс шир боловсруулах, ээрмэлийн үйлдвэрлэл ихэд хөгжсөн. Сүүлийн жилүүдэд Нокиа зэрэг IT-ийн салбар, түүнийг ашигласан тоног төхөөрөмжийн үйлдвэрүүд голлох болжээ. Турку хотоос зүүн хойш 140 км, нийслэл Хельсинкигээс баруун хойш 160 км зайд оршино.
Түүх
18-р зууны сүүлийн хагаст Шведийн хаан Густав III-ын зарлигаар байгуулагджээ. Финланд улс Оросын Хаант Улсын захиргаанд орсноос хойш аж үйлдвэрийн салбарууд хөгжжээ. 1876 онд төмөр зам тавигдсан байна. Аж үйлдэржилтийн үрээр хүн амын тоо нэмэгдэж, үйлдвэрийн ажилчдын дунд социализм, коммунизмын үзэл санаа дэлгэрсэн аж. Владимир Ленин анх Иосиф Сталинтай Тамперед танилцаж байсан гэдэг. Дэлхийд ганцхан байдаг Лениний музей тус хотод бий. 1917 онд Тамперед байхдаа Ленин "Улс орон ба хувьсгал" зохиолоо бичсэн юм. 1918 онд гарсан Финландын иргэний дайны хамгийн ширүүн тулаан Тамперед болж байжээ.
Ах дүү хотууд
Герман, Кемниц
Герман, Эссен
Австри, Линц
Чех, Оломоуц
Румын, Брашов
- Литва
Литва, Каунас
Украин, Киев
Исланд, Копавогур
Польш, Лодзь
Унгар, Мишкольц
Орос, Доод Новгород
Швед, Норркёпинг
Дани, Оденсе
Америкийн Нэгдсэн Улс, Сиракюз
Эстони, Тарту
Норвеги, Тронхейм
Эшлэл
Цахим холбоос