Балкар (карачай-балкараар алан, олон тоонд «уулынхан» гэсэн утгат аланла, бас олон тоонд Малкарлыла; оросоор Балкар, олон тоонд Балкарцы, англиар олон тоонд Balkars; туркээр олон тоонд Balkarlar) — олонх нь өөрсдийн уг язгуурын нутаг ОХУ-ын холбооны нэгж Кабардино-Балкар улс, тоймловол Ар Кавказад оршин суугаа Түрэг хэл-угсааны ард түмэн, 120 мянгуулаа байгаа ястан.
Кавказын ноён оргил Эльбрусын (балкарууд Минги таў — «мөнх уул» гэж хэлдэг) зүүн ард нь Балкар, баруун ард нь Карачай ястан байдаг. Өндөр уулсын хоёр тал, засаг захиргааны харьяаллаар салгуу бүртгэгдэж, ялган танигдаж явдгаас биш, Карачай Балкар хоёр нь ерөөс нэг хэлтэн, нэг ард түмэн юм. Тэдний Карачай-Балкар хэлийг төрөл гарлаар нь Түрэг төрлийн Өрнө-өмнөд (Кыпчак) бүлгийн Кыпчак-Куман дэд бүлэгт ангилдаг. Алс бөглүү уулын бэлчээрийн мал аж ахуйтан тэдний дунд арилжаа, шашны үйлээр араб үсэг хэдийнээ дэлгэрсэн боловч яг Карачай-Балкар гэх хэлэнд ЗХУ-ын үед л бусад ард түмний адилаар эхлээд латин (1924), дараа нь кирилл үсэгт (1936) бичгийн хэл үүсчээ.
Эшлэл
|
---|
Ард түмэн | Азербайжаны нийгэмлэг | |
---|
Гагаузын нийгэмлэг | |
---|
Казахын нийгэмлэг | |
---|
Киргизийн нийгэмлэг | |
---|
Туркмен1 нийгэмлэгүүд | |
---|
Туркийн нийгэмлэг2 | |
---|
Узбек нийгэмлэг | |
---|
Хятад дахь түрэг цөөнх | |
---|
Крым дахь түрэг цөөнх | |
---|
Иран дахь түрэг цөөнх | |
---|
Орос дахь түрэг цөөнх | |
---|
Монгол дахь түрэг цөөнх | |
---|
Мөхсөн түрэг бүлгүүд | |
---|
|
---|
Бусад | |
---|
Диаспора | |
---|
|