Тофалар гэдэг нь Дорнод сибирийн газар нутагт амьдардаг байсан нутгийн уугуул иргэдийг хэлдэг. Тофалар иргэд Саяаны нурууны зүүн хойд хэсгээр нутагладаг байсан. 1920-иод оны үеэр газар нутгаас нь албадан нүүлгэсэн бөгөөд одоо Алыгджер, Нерха хэмээх суурингуудад цөөн тооны хүмүүс амьдардаг тухай мэдээ байдаг. Судалгаагаар 1925 оны үед эдгээр хүмүүсийн тоо 400-500 орчим байсан бол анх оросууд Сибирийг эзлэж эхлэх үед тофаларуудын тоо мөн л 400-500 орчим байсан гэдгээс үзвэл энэ ард түмэн 17-р зууны үед л мөхөж байжээ гэсэн таамаг дэвшүүлдэг.