ОХУ-ын Алс Дорнодын Холбооны тойрог (Орос: Дальневосто́чный федера́льный о́круг) нь Оросын холбооны тойргуудаас хамгийн том 6 952 555 км² нутаг дэвсгэртэй нь юм. Нийт 8 сая гаруй хүн амтай Алс Дорнодын Холбооны тойрог нь Оросын хамгийн цөөн хүн амтай холбооны тойрог болно. Алс Дорнодын Холбооны тойргийг анх 2000 оны 5 дугаар сарын 13-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Зарлигаар байгуулагдсан бөгөөд өдгөө ерөнхийлөгчийн Бүрэн эрхт төлөөлөгч Юрий Петрович Трутнев ажиллаж байна. Алс Дорнодын Холбооны тойрог нь Оросын Алс Дорнодын нутаг дэвсгэрийг хамардаг ба ихэнх асуудлаар өөртөө засах эрх эдэлдэг Бүгд найрамдах улсуудад хуваагддаг. Эдгээр Бүгд найрамдах улсуудын нэлээд нь Оросын цөөнх үндэстний улсууд юм.
ОХУ-ын Алс Дорнодын Холбооны тойрог нь хуурай газраар Монгол, Хятад, БНАСАУ-тай, далайгаар Япон, АНУ-тай хиллэдэг байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2018 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 632 тоот зарлигаар өмнө Сибирийн холбооны тойрогт харьяалагддаг байсан Бүгд Найрамдах Буриад Улс болон Өвөр Байгалын хязгаарыг тус Холбооны тойрогт шилжүүлэн оруулсан байна.
2018 оны 12-р сарын 13-нд Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар Алс Дорнодын холбооны тойргийн төвийг Хабаровск хотоос Владивосток хот руу шилжүүлсэн ажээ.
Хүн ам зүй
ОХУ-ын Статистикийн газар буюу "Росстат"-ын мэдээлснээр тус тойргийн хүн ам 8,091,244 хүн байна (2022). Хүн амын нягтрал - 1.16 хүн / км2 (2022). Хот суурингийн хүн ам - 73.64% (2020).
Хамгийн том хотууд
Холбооны субъектууд
Ерөнхийлөгчийн бүрэн эрхт элч нар
Цахим холбоос
|
---|
|
Бусад байгууллагуудын үндсэн хуулийн бус дотоод нэмэлт хуваагдал | |
|