Бүгд Найрамдах Саха (Якут) Улс
Республика Саха (Якутия) • Саха Саха Өрөспүүбүлүкэтэ • Латинчлал Saxa Öröspüübülükete
Дуулал: "Бүгд Найрамдах Саха Улсын төрийн дуулал " Солбицол: 66°24′N 129°10′E / 66.400°N 129.167°E / 66.400; 129.167 Солбицол : 66°24′N 129°10′E / 66.400°N 129.167°E / 66.400; 129.167 Улс Орос Холбооны тойрог Алс дорнодын ХТ [1] Эдийн засгийн бүс Алс дорнодын ЭЗБ [2] Нийслэл Якутск [3] • Биет Төрийн Хурал (Ил Түмэн ) [4] • Тэргүүн [4] Айсен Николаев • Нийт 3,083,523 км2 (1,190,555 бээр2 ) • Байр 1-р байр • Нийт 995,686 • Тооцоо 964,330 • Байр 50-р байр • Нягтрал 0.32/км2 (0.84/бээр2 ) • Хотын нутаг
66.8% • Хөдөө
33.2% ихэнх (UTC+10:00, UTC+11:00 цагийн бүсийн дүүргүүдийн хасан) UTC+09:00 (Якутскийн Цаг )Оймакон , Усть-Янский , Верхоянский дүүргүүдUTC+10:00 (Владивостокийн Цаг )Абыйский , Аллаиховский , Момский , Нижнеколымский , Среднеколымский , Верхнеколымский дүүргүүдUTC+11:00 (Магаданы Цаг )ISO 3166 код RU-SA Улсын дугаар 14 OKTMO ID98000000 Албан ёсны хэл Орос хэл ;[8] Саха [9] Вэб сайт sakha .gov .ru
Бүгд Найрамдах Саха Улсын интерактив газрын зураг
Саха́ буюу Яку́т (сах. Саха Сирэ ; Орос : Якутия ) — Орос улсын харьяат орон . Өдгөө Оросын Холбооны Улсын 83 махбод , Бүгд Найрамдах Улс нэг юм. Алс дорнодын холбооны тойрог , Алс дорнодын эдийн эдийн засгийн бүст хамаарна.
Саха нутаг 17-р зуунаас Оросын Хаант Улсын мэдэлд орсон бөгөөд 1922 онд ЗХУ -ын ЗСБН Автономит Якут Улс нэрээр өөрчлөн байгуулагдаж 1992 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут) Улс (БНСахУ) (сах. Саха Өрөспүүбүлүкэтэ ; Орос : Республика Саха (Якутия) ) болж зэрэг ахисан.
3,083,523 км² газар нутагтайгаараа дэлхийн хамгийн том орон нутаг (Нунавутын өмнө) хэмээн бүртгэгддэг.
Саха (49%), орос (37%), эвэнх (2%) ардаас бүрдсэн 960 мянган хүнтэй. Албан бичигт орос, саха хэл хэрэглэнэ. Христ (38%), бөө мөргөлд (13%) их итгэх ба шашин шүтдэггүй хэсэг 26 хувь эзэлнэ. Нийслэл — Якутск .
Нэр
Орны нэрийг орос, саха хэлнээс эх аваад Якут , Саха гэж хоёр янзаар бичдэг. Алиныхан ч уг гарвал монгол хэлний «зах» («жаха» – хязгаар) гэдэгтэй холбоотой. Буриадаар Яхад (зах буюу ях + олон тооны -д ), Заха гэнэ.
Газар зүй
Уул ус
Саха 700,000 орчим гол горхи, 800,000 орчим нуур цөөрөмтэй. Үүнд: Лена (4400 км урт), Вилюй (2650 км), Оленёк (2292 км), Алдан (2273 км), Колыма (2129 км), Индигирка (1726 км) гол мөрөн, Бустах , Лабынкыр нуур дурдагдана.
Верхояны нуруу Лена мөрний зүүн талаар нумран байна. Черийн нуруунд Ялалтын оргил (3147 м) сүндэрлэжээ.
Ашигт малтмал
Газрын тос, шатдаг хий, нүүрс, очир эрдэнэ (дэлхийн нөөцийн 25%), алт, мөнгө, цайрын нөөцтэй.
Амьтан ургамал
Нутгийн ихэнх хэсэг Сибирийн тайга, ойт тундр, тундрын бүст хамаарна.
Үнэг , булга , туулай , хүдэр, заарт харх, цасны хонь (аргальтай нэг овогт багтана) зэрэг үслэг антай.
Газар зүйн зургийн цомог Газрын зураг Газрын зураг
Ан амьтан Ан амьтан
Лена мөрөн Лена мөрөн
Хүн ам зүй
Якутийн угсаатны зураглалыг хот, хөдөөгийн суурингаар ангилсан, 2010 оны хүн амын тооллого
Саха орны хүн амын тоо - 956,896 (2015 он). Нягтшил — 0.31 хүн/км2 . Хотжилт — 65.3% (2015 он).
Ард түмэн
1939[10]
1959[11]
1970[12]
1979[13]
1989[14]
2002[15]
2010 он[16]
Саха ястан
233 273 (56,5 %)
226 053 (46,4 %)
285 749 (43,0 %)
313 917 (36,9 %)
365 236 (33,4 %)
432 290 (45,5 %)
466 492 (49,9 %)
Орос үндэстэн
146 741 (35,5 %)
215 328 (44,2 %)
314 308 (47,3 %)
429 588 (50,4 %)
550 263 (50,3 %)
390 671 (41,1 %)
353 649 (37,8 %)
Эвэнх ястан
10 432 (2,5 %)
9505 (2,0 %)
9097 (1,4 %)
11 584 (1,4 %)
14 428 (1,3 %)
18 232 (1,9 %)
21 008 (2,2 %)
Украйн үндэстэн
4229 (1,0 %)
12 182 (2,5 %)
20 253 (3,0 %)
46 326 (5,4 %)
77 114 (7,0 %)
34 633 (3,65 %)
20 341 (2,2 %)
Эвэн ястан
3133 (0,8 %)
3537 (0,7 %)
6471 (1,0 %)
5763 (0,7 %)
8668 (0,8 %)
11 657 (1,2 %)
15 071 (1,6 %)
Татар үндэстэн
4420 (1,1 %)
5172 (1,1 %)
7678 (1,2 %)
10 976 (1,3 %)
17 478 (1,6 %)
10 768 (1,1 %)
8122 (0,9 %)
2010 онд буриад (ОХУ) гэж 7011 хүн, 2002 онд монгол гэж 46 хүн бүртгэгджээ.
Түүх
Саха оронд саха (якут) хэмээх түрэг угсаатан амьдарсаар ирсэн. Мөн эвэнх , эвэн зэрэг тунгус угсаатан байна.
Оросын Хаант Улс Сибирийн хант улсыг байлдан дагуулснаас 17-р зуунд Сибирь даяарыг эрхэндээ оруулсан.
Оросын казак цэрэг 1632 онд Ленийн шивээг (Якутск ) босгож, 1638 оноос тус нутгийн төв болгон хөгжүүлж, олон суурин нэмж үүсгэжээ.
1708 онд Сибирийн мужийг үүсгэсэн ба 1782 онд Эрхүү мужид хамааржээ. 1805 онд Якутск муж салан байгуулагдсан.
1922 оны 4 сарын 27-нд Зөвлөлт Оросын харьяанд Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Якут Улсыг үүсгэн байгуулсан.
1992 онд ОХУ байгуулагдахад нутгийн ардын «Саха » нэрийг орос хэлнээ өргөн хэрэглэжээ. Гэвч уламжлалт «Якутия » энгийнээр хэрэглэгдсээр байдаг.
Нутгийн хуваарь
Одоогийн байдлаар Сахагийн нутаг дэвсгэр 32 аймаг , 2 хот болон хуваагддаг.
Нэгж
Оросоор
Сахагаар
Тоо
Нутгийн нэр
хот
городской округ
куорат (хороо)
2
Жатай | Якутск
аймаг
муниципальный район
улуус (улс)
32
Абый | Алдан | Аллайыаха | Амма | Анаабыр | Булуҥ | Үөһээ Бүлүү | Үөһээ Халыма | Үөһээ Дьааҥы | Бүлүү | Горнай | Эдьигээн | Кэбээйи | Ленскэй | Мэҥэ-Хаҥалас | Мирнэй | Муома | Нам | Нерюнгри | Аллараа Халыма | Ньурба | Өймөкөөн | Өлөөн | Орто Халыма | Сунтаар | Таатта | Томпо | Уус Алдан | Уус Маайа | Усуйаана | Хаҥалас | Чурапчы | Эбээн-Бытантай
Зургийн цомог
Газрын зураг Газрын зураг
Очир эрдэнийн уурхай Очир эрдэнийн уурхай
Саха орны хүүхдүүд Саха орны хүүхдүүд
Саха ардын баяр Саха ардын баяр
Эх сурвалж
Гадаад холбоос
Бусад байгууллагуудын үндсэн хуулийн бус дотоод нэмэлт хуваагдал