Фрэйзер арал (Англи: Fraser Island) нь Австрали улсын Квинсланд мужийн зүүн эргийн ойролцоо оршдог арал бөгөөд Брисбейнээс ойролцоогоор 300 км алслагдсан байдаг. 120 км өргөнтэй уг арал 1992 онд Дэлхийн өвд бүртгэгдсэн. 1840 км² нутаг дэвсгэртэй Фрэйзер арал нь дэлхийн хамгийн том элсэн арал гэж хүлээн зөвшөөрөгддөг.
2006 оны хүн амын тооллогоор уг арал дээр 360 оршин суугч амьдарч байгаагийн 11 нь Абориген хүн байв.
Фрэйзер аралд элсэн манхануудаар хүрээлүүлсэн 100 гаруй нуурууд оршдог бөгөөд ус нь маш сайн шүүгдсэн цэвэр тунгалаг байдгаараа гайхагддаг.
Цахим холбоос