Рубль (Орос: российский рубль; товч тэмдэглэгээ нь руб., томьёо нь RUB) — Оросын Холбооны Улсын мөнгөн тэмдэгт юм. Рубль нь 100 копейк болон задарна. Рубль хэмээх нэр нь 14-р зуунаас гаралтай ба „цавчаас“, „жижиглэсэн хэрчим“ „тайрдас“ (оросоор рубить) буюу цавчин жижиглэсэн хэрчим гэх утгатай.
Түүх
Оросын рубль нь анх 14-р зуунд алт- ба мөнгөн зоос хэлбэрээр хэрэглэгдэж эхэлжээ. Энэ үеийг хүртэл үнэт металлаар хийгдсэн ембүүг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байв. Бага хэмжээний төлбөрийг ч төлөхийн тулд ембүүгээ эмтлэн жижиглэн төлөөсөнд өгдөг байв. Энэ байдлаас үүдэн оросын мөнгөн тэмдэгтийн нэр нь үүссэн аж. Учир нь „рубль“ гэдэг нь „хэлтэрхий“ гэсэн утгатай үг юм.
Цахим холбоос