Любовь Егорова
|
|
Цана
|
Хувийн мэдээлэл
|
Бүтэн нэр |
Любовь Ивановна Егорова
|
Төрсөн огноо |
1966 оны 5 сарын 5 (1966-05-05) (58 настай)
|
Төрсөн газар |
Северск
|
|
Төлөөлсөн улс: ЗХУ
|
|
Төлөөлсөн улс: Нэгдсэн баг Нэгдсэн баг
|
|
Төлөөлсөн улс: Орос
|
|
Любовь Ивановна Егорова (Орос: Любо́вь Ива́новна Его́рова; 1966 оны 5 сарын 5-нд Северскт төрсөн) нь Оросын цаначин, олимп, дэлхийн олон удаагийн аварга тамирчин юм. 1993 онд Дэлхийн цомын аварга болж байсан тэрээр Оросын баатар цолтой. Егорова Северск (1992), Санкт-Петербург (1994), Томск муж (2005)-ийн хүндэт иргэн. Коммунист Намын гишүүн.
Сэргээшийн асуудал
Тронхеймд болсон 1997 оны цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр сэргээшийн шинжилгээгээр бромантан, анаболик стеройд хэрэглэсэн нь илэрч, 1997 оны 2 сарын 26-нд түүний амжилтыг хүчингүйд тооцох шийдвэр гарч, 3 өдрийн өмнө хүртээд байсан 5 км-ийн зайн уралдааны алтан медалиа хураалгажээ. Эрхээ хасуулсан Егорова шийтгэлээ эдэлж дууссаны дараа дэлхийн тавцнаас медаль хүртэж чадаагүй ч 2002 оны Солт-Лэйк Ситийн олимпын 10 км-ийн зайн төрөлд 5-р байр эзэлжээ. Тэрээр 2003 онд зодог тайлсан юм.
Эшлэл