Дайчин гүрний зоос (манж: ᡩᠠᡳᠴᡳᠩ ᠵᡳᡴᠠ; мөллендорфф: Daicing jiha; уламжлалт ханз: 清朝貨幣; пиньинь: Qīngcháo Huòbì) нь мөнгө, зэс, гуулиар хийгдсэн төлбөрийн хэрэгсэлийн ерөнхий нэр юм. Манжийн дайчин гүрэн нь 1616-1912 он хүртэл хятад, монгол, төвд, шинжааныг эзлсэн гүрэн байв. Чин гүрний эхэн болон дунд үед Мин улсын зоосны хэв маягийг хуулан нүүрэн талд манж бичиг, ар талд эзэн хааны оны цолыг бичсэн зоос гаргаж байв. Жишээ нь: Канши тунбао, Цяньлун тунбао гэх мэт. Чин гүрний сүүлчээр европын улсуудын түрэмгийлэл, эдийн засгийн доройтлоос болж, европ загварын зоосыг үйлдвэрлэх болсон.
1616 онд Жяньжоу жүрчиний Нурхачи баатар бүх жүрчид аймгийг нэгтгээд, нэгдсэн улс байгуулж, улсын нэрийг Хожуу Алтан улс гэж нэрлэв. Тэгж байгуулахдаа монгол бичгийг үндэс болгож, манж бичиг зохиож, улс даяар хэрэглэж эхэлсэн. Хожуу Алтан улс байгуулагдснаас хойш, манж, хятад бичигтэй зоос хэвэнд цутгаж, 1 зоос нь 10 цэнгийн хэмжээтэй гарч байсан ч, бодит байдалд 10 цэнд хүрдэггүй байв.
Зоосны бичиг
|
Латин галиг
|
Нэрлэсэн үнэ
|
Он
|
Зураг
|
Хааны нэр
|
Манж: ᠠᠪᡴᠠᡳ ᡶᡠᠯᡳᠩᡤᠠ ᡥᠠᠨ ᠵᡳᡴᠠ
|
Abkai fulingga han jiha
|
1 вэнь
|
1616–1626
|
|
Нурхач
|
Хят:天命通寳
|
Tiān Mìng Tōng Bǎo
|
1 вэнь
|
1616–1626
|
|
Тэнгэрийн сүлдэт
|
Манж: ᠰᡠᡵᡝ ᡥᠠᠨ ᠨᡳ ᠵᡳᡴᠠ
|
Sure han ni jiha
|
10 вэнь
|
1627–1643
|
|
Дээд Эрдэмт
|
Чин гүрний зоос (1636-1912)
Түвдийн мөнгө
Орчин үеийн зоосон мөнгө
Холбоотой хуудас