Share to: share facebook share twitter share wa share telegram print page

Беслан Мудранов

Беслан Мудранов
тамирчны тухай
Бүтэн нэрБеслан Заудинович Мудранов
Төрсөн өдөр1986 оны 7 сарын 7 (1986-07-07) (38 настай)
Төрсөн газарЗХУ, Кабард-Балкар, Баксан
Яс, үндэскабард ястан
Улс, оронОрос Орос (ОХУ)
Тамир, спортэрэгтэй жүдо
2016-08-13-ы байдлаар мэдээлэв.

Бесла́н Мудра́нов (1986 онд төрсөн) — Оросын жүдочин. Олимпын аварга.

Тамирчин

Беслан Мудранов жүдогийн 60 кг жинд барилддаг. 2012 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн.

2010, 2011 оны ДАШТ-д оролцсон.

2012 онд Челябинскт Европын аварга болсон бол 2014 онд Монпельед Европын аварга, 2014 онд Челябинскт Дэлхийн аварга, 2015 онд Бакуд Европын наадмын аварга, 2016 онд Рио-де-Жанейрод олимпын аварга цол хүртжээ.

Хувь хүн

Беслан Заудинович Мудранов 1986 оны 7 сарын 7-нд ЗХУ-ын Кабард-Балкар орны Баксан хотод төрсөн.

Кабард ястан (черкес). Аав нь жолооч, ээж нь гэртээ. Ах нь мөн жүдогоор хичээллэжээ.

Беслан Мудранов 13 наснаасаа жүдогоор хичээллэсэн. Самбо, чөлөөт бөхөөр мөн хичээллэж байв.

Одоо эхнэр, хоёр охины хамт амьдардаг.

Цахим холбоос

Kembali kehalaman sebelumnya