Mylo Xyloto цомог нь Британы альтернатив рок Coldplay хамтлагийн 5 дахь студи цомог бөгөөд 2011 оны 10 сарын сүүлээр дэлхийн улс орнуудад харилцан адилгүй өдөр худалдаанд гарсан. Тэд энэ цомог дээрээ дахин Британы хөгжмийн зохиолч/продюсер Бриан Эно-тай хамтран ажиллажээ. Тэд өмнө нь Viva la Vida or Death and All His Friends цомог дээр хамтарч өндөр амжилт, нэр хүнд олсон.
Mylo Xyloto нь рок дуурийн хэв шинтэй үзэл санааг илтгэсэн цомог юм.[1] Энэ цомог нь засгийн газраар тэргүүлсэн хүч дуу болон өнгөнүүдийн эсрэг тэмцэх дайны тухай түүхийг өгүүлдэг. Энэ үйл явдал 'Silencia'-н ертөнцөд Орвэллиан нийгмийн дотор өрнөдөг бөгөөд 'Major Minus'-р удирдуулсан цэргийн хүч Silencia-г эзлэн авч хүн амийг өөрийн худал хуурмаг пропаганда болон хэвлэлээр удирддаг. Түүний гол зорилго нь "Feeders" (нэг төрлийн эрчим хүчийг ашиглан өөрийн олзоо агнадаг амьтад)-г зайлуулахыг тулд гудамжнаас дуу болон өнгийг үгүй хийх явдал юм. Цомог Mylo хүүгийн тухай өрнөх ба тэрээр "Silencer" ("sparkers" (Гэрэл болон эрчим хүчийг ашиглан гялбаа үүсгэдэг хүмүүс. Энэ нь бодит амьдрал дээрх Графити зурагтай төстэй)-г олж устгах даалгавартай цэргийн арми)-н гишүүн юм. Тэр Major Minus-н эрэн сурвалжилж буй Xyloto хэмээх sparker-тай уулздаг. Xyloto-н тусламжтайгаар Mylo өөрийн sparker чадвараа олж нээн Car Kids бүлгэмтэй нэгддэг. Энэ бүлгэм нь Mylo-н эцэг Aiko болон эх Lela нарын байгуулсан sparker хүмүүсээс бүрдсэн бүлгэм юм. Хамтлагийн бөмбөрчин Вилл Чэмпион энэ цомгийн дүрүүдийн талаар хэлэхдээ "нэг нэгэндээ хайртай болж хамтдаа зугтахыг хичээдэг" гэсэн байна.
Цомгийн эхний сингл болох "Every Teardrop Is a Waterfall" нь 2011 оны 6 сарын 3-нд, дараагийн сингл "Paradise" 3 сарын дараа буюу 9-р сард цацагдсан байна. Цомгийн 3 дахь сингл "Charlie Brown" нь 2012 оны 1 сарын 24-нд албан ёсоор цацагдана. Гарснаасаа хойш дэлхий даяар 17 улсын цомгийн борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд Британид тэргүүн байранд орсон тэдний 5 дахь цомог нь Mylo Xyloto болжээ. Мөн эхний 7 хоногтоо 208,000 хувь борлогдож, 83,000 дижитал хувь нь борлогдсон рекордыг эвджээ. АНУ-д Billboard 200 жагсаалтыг мөн тэргүүлж эхний 7 хоногтоо 447,000 хувь борлогджээ. "Paradise" болон "Every Teardrop Is a Waterfall" синглүүд нь Грэмми Авардс-н 3 төрөлд нэр дэвшсэн. Mylo Xyloto цомог нь шүүмжлэгчдээс олон эерэг үнэлгээ авчээ.
Зохиол болон бичлэг
Хамтлагийн гоцлол дуучин Крис Мартин хэлэхдээ "бид аль хэдийнээ 33 нас хүрсэн гэдэгтээ итгэхгүй байна,ийнхүү хэлссэнийхээ дараачаар ч үргэлжлүүлэн уран бүтээлээ хийсээр байх болно" гэж хэлээд "хэрвээ энэ цомог бидний сүүлчийн цомог бол ,бидэнд үргэлжлүүлэн уран бүтээлээ хийх ганцхан зам байна" гэж 2008 оны 12 сард өгсөн ярилцлагадаа дурджээ. Нэмж хэлэхэд тэдний хооронд ямарч үл ойлголцох асуудал байхгүй гэсэн байна. Басс гитарчин Бэрримэн цомгийн ажлыг нийтэд хамгийн анх мэдэгдсэн юм. Тэр хэлэхдээ "Бид шинэ цомгийн ажилдаа саяхан орсон. Биднийг хэр туршлагажсанийг тун удахгүй харах болно" гэсэн байна. Үүгээрээ тэднийг эргэн студийн ажилдаа орсныг мэдэгдсэн юм.
"Бидэнд аль хэдийн хэд хэдэн дууний санаанууд орж ирсэн.Бид үргэлжлүүлэн дуугаа бичсээр байна.Бид бүгдээрээ
студидээ төлөвлөгөө гарган шаргуу ажиллан зорилгодоо хүрэхийн төлөө хичээж байгаа. Энэ бол гайхалтай цаг
хугацаа ойртон ирж байгаагийн дохио. Бид бүгдийн сэтгэл маш их хөдөлсөн.Энэ цаг хугацаа бол хөгжмийг өөр
төрлийн арга замаар гаргаж авах цаг юм."
Нэгэн ярилцалгадаа,Крис Мартин шинээр гарах цомгоо бага зэрэг "Fanfare" маягийн төрлөөр илүү олон өнгө орсон хөгжим орно гэж шинэ цомгийнхоо хэв маягийг тодорхойлжээ. Тэр түүнчлэн шинэ цомгийнхоо нэрийг магадгүй М үсгээр эхлэхийг хэлжээ.Дараа нь Крис нэрийг нь тайлбарлахдаа энэ нэрэнд ямар нэгэн утга байхгүй бөгөөд хэрвээ нэрийг олох гэж удаан бодвол хамгийн багадаа 2 жилийн дараа л олох байсан гэж тайлбарлажээ.
2008 онд Coldplay Хойд Лондонд байрладаг, урьд нь Viva la Vida or Death and All His Friends цомгоо бичиж байсан Primrose Hill-д цомгоо бичиж эхэлжээ. Брайн Эно 5 дахь цомгийн продюсероор ажиллахаар болжээ.
Хэв маяг
Mylo Xyloto цомог нь нэг түүхийг өгүүлсэн өрнөлтэй цомог. Крис Мартин цомгийг тодорхойлохдоо "Аз жаргалтай төгсөж буй хайрын түүх" гэж онцлоод хоёр гол дүр нь олны хөл дунд, их хотын дундаас бие биенээ олж дурлаж байгаа зохиолтой гэж тодорхойлжээ. Цомгийн хэв маяг, төрх нь ерөнхийдөө Америкийн графитийн урлагаас санаа авсан байна. Coldplay энэ цомгоо өмнөх 2008 оны Viva la Vida or Death and All His Friends цомгоос илүү их хэмнэлтэй, акустик маягийн болгожээ. Мөн электроник болон цохилтот хэв маягийг өмнөх цомгуудаас шинээр нэмж өгсөн байна.
Худалдааны биелэлт
Их Британид худалдаанд гарсан эхний 3 өдөртөө 122,000 мянга борлогдсон гэж Албан ёсны Чартын Компани мэдэгдсэн байна.Дебүтээрээ Их британий цомгийн чартыг тэргүүлэн эхний долоо хоногтоо 208,000 хувь борлуулжээ,тэдний 5дах 1 дүгээр байранд орж чадсан цомог нь 2011 онд эхний долоо хоногтоо Лади Гагагийн Born This Way цомгийн дараа 2дугаар байранд орох амжилт байв.Колдплей нь 5 цомог нь 1дүгээр байранд орсон их британий 3дах хамтаг байв.The Beatles 11,Oasis 7 нарын ард бичигдэх үзүүлэлт юм.Таталтын тооцооллоор эхний долоо хоногтоо 80 мянгаас дээш буюу 83000 хувь борлуулагдсан анхны цомог юм.Өмнө энэ амжилтийг Take That хамтлагийн Progress цомомг 79'800 ширхэг татсанаар эзэмшиж байжээ.Чартын 2дох долоо хоногтоо 67,132 хувь борлуулсанаар 2 дугаар байрлуу буурчээ.Энэ цомог нь Их Британий хамгийн их борлуулалттай цомогоор нэрлэгдсэн бөгөөд 2011 онд 908000 хувь борлуулсан байна.Үүгээр ч зогсохгүй 10 сард гарсан цомгийн удаах сингл Paradise нь 410000 ширхэг худалдаалагдаж Их британий хамгийн их борлуулалттай рок синглээр тодорсон байна.2012 оны 3р сарын байдлаар Mylo Xyloto цомог нь зөвхөн Их Британид аль хэдийн 1,081,000 худалдагдсан байна.
Mylo Xyloto гарсан даруйдаа АНУ-н Billboard 200 жагсаалтыг тэргүүлсэн байна.Эхний долоо хоног 447,000 мянга борлогдсон байна.Канад улсад гарсан даруйдаа Канадын цомгийн чарт-г тэргүүлж эхний долоо хоногтоо 65000 мянган хувь борлуулагдсан байна.Австрали улсад 2011 оны 10 сарын 31нд анх удаа жагсаалтыг тэргүүлсэн байна.Жагсаалтад бичигдсэн удаах долоо хоногтоо цомог Австралийн бичлэгийн холбооноос 70,000 мянган тээвэрлэлт хийлгэсэнээрээ Платиниум гэрчилгээ авчээ.Дани улсад эхний долоо хоногтоо 7,807 хувь борлогдож жагсаалтын 1дүгээр байранд бичигджээ.Энэ цомог нь Олон улсын авиа тэмдэглүүрийн холбооноос 20,000 мянган хувь тээвэрлэгдсэнээр нь Платниум гэрчилгээгээр гэрчилгээжүүлжээ.
Цомогт багтсан дуунууд
Зохиогч Гай Бэрримэн, Жонни Баклэнд, Вилл Чэмпион болон Крис Мартин. "Enoxification" болон нэмэлт зохиолыг Бриан Эно[2][3].
15. |
"Charlie Brown" (Live from Glastonbury 2011) |
4:48 |
16. |
"Life Is for Living" (Live from Glastonbury 2011) |
2:30 |
17. |
"Every Teardrop Is a Waterfall" (Live from Glastonbury 2011) |
4:38 |
Оролцсон хүмүүс
- Гай Бэрримэн – дууг бичсэн, басс гитар, даралтад хөгжим, хоолой
- Жонни Баклэнд – дууг бичсэн, Электрон гитар, Акоустик гитар, хоолой
- Вилл Чэмпион – дууг бичсэн, бөмбөр, шагшуур, даралтад хөгжим, Акоустик гитар, хоолой
- Крис Мартин – дууг бичсэн, төгөлдөр хуур, хоолой, Акоустик гитар, даралтад хөгжим, синтезлэгч
- Дэйв Холмес – Менежер
- Маркус Дравс – Продюсер
- Daniel Green – Продюсер, засварлагч, бичээч
- Rik Simpson – Продюсер, засварлагч, бичээч
- Brian Eno – "enoxification" болон нэмэлт зохиол
- Рианна – "Princess of China" дуун дээр оролцсон
- Juanita Stein – "Up with the Birds" дуун дээр хамтран дуулсан
- Andrew Thurston – cowbell on "Up with the Birds"
- Mark 'Spike' Stent – тохируулсан
- Michael Brauer – тохируулагч
- Davide Rossi – хийл хөгжим
- Jon Hopkins – гэрэл болон эффэкт
- Rosie Danvers – нэмэлт хийл тоглосон
- Luis Jardim – цаг тааруулалт
- Robin Baynton – бичлэгийг бүтээсэн
- Ted Jensen – зааварлагч
- Bob Ludwig – зааварлагч
|
- Andy Rugg – Бичэлт болон зохиоход тусласан
- Matt McGinn – Бичэлт болон зохиоход тусласан
- Matt Miller – Бичэлт болон зохиоход тусласан
- Christian Green – Бичэлт болон зохиоход тусласан
- Olga Fitzroy – Бичэлт болон зохиоход тусласан
- Ryan Gilligan – Бичэлт болон зохиоход тусласан
- Matt Green – Бичэлт болон зохиоход тусласан
- Pierre Eiras – Бичэлт болон зохиоход тусласан
- David Emery – Бичэлт болон зохиоход тусласан
- Ian Sylvester – Бичэлт болон зохиоход тусласан
- Noah Goldstein – Бичэлт болон зохиоход тусласан
- Ian Shea – Бичэлт болон зохиоход тусласан
- Andrew Denny – Бичэлт болон зохиоход тусласан
- Deepu Panjwani – Бичэлт болон зохиоход тусласан
- Nobuyuki Murakami – Бичэлт болон зохиоход тусласан
- Hidefumi Ohbuchi – Бичэлт болон зохиоход тусласан
- Mr Tim Crompton – Бичэлт болон зохиоход тусласан
|
- Жагсаалтыг цомгоос авав.[3]
Чарт болон гэрчилгээнүүд
Чартууд
|
Он дуусах үеийн Chart
Chart (2012)
|
Байр
|
Canadian Albums Chart[27]
|
15
|
Dutch Albums Chart[28]
|
47
|
Italian Albums Chart[29]
|
19
|
Mexican Albums Chart[30]
|
60
|
Spanish Albums Chart[31]
|
18
|
Swiss Albums Chart[32]
|
20
|
US Billboard 200[27]
|
17
|
US Alternative Albums Chart[27]
|
4
|
US Digital Albums Chart[27]
|
7
|
US Rock Albums Chart[27]
|
4
|
|
Холбоосууд
|
---|
|
Студи цомгууд | |
---|
Амьд цомгууд | |
---|
Түүвэр цомгууд | |
---|
EP | |
---|
Аялан тоглолт | |
---|
Холбоотой хувь хүмүүс | |
---|
Холбоотой өгүүллэгүүд | |
---|
|