Хойд тэнгис / Умард тэнгис
Хиймэл дагуулаас бүхэлдээ харагдах Хойд тэнгис
Улс төрийн газрын зурагт Хойд тэнгис
Цутгадаг гол мөрөн
Элбэ , Везер , Райн , Темза
Ай-савын-талбай
850 мянган[ 1] км²
Ай савын улс орон
Норвеги , Дани , Герман , Нидерланд , Бельги , Франц , Нэгдсэн Вант Улс (Англи Англи , Шотланд Шотланд )
Урт
800[ 1] км
Өргөн, эн
500[ 1] км
Мандлын талбай
750 мянган[ 1] км²
Эзлэхүүн
94 мянган [ 1] км³
Дундаж гүн
95[ 1] м
Гүнзгий
725[ 2] м
Хойд тэнгис мөн Умард тэнгис нь Атлантын далайн нэгэн тэнгис бөгөөд Норвеги , Дани , Англи , Герман , Нидерланд , Бельги , Франц улсуудын хооронд оршино.
560 км өргөн, 970 км урт, нийт 575,000 км2 талбайтай, дунджаар 94 метр гүнтэй бөгөөд хамгийн ихдээ 700 м, гүехэн газраа 15 м байна. Усны эзлэхүүн нь 54,000 км³[ 3] , дэлхийн 13 дахь том тэнгис юм[ 4] .
Усны давсжилт жилийн улирал болон байрлалаас хамааран өөр өөр байна. Жишээлбэл, голын цутгалан орчим 1.5-2.5%, тэнгисийн хойд хэсгээр 3.2-3.5% хүрдэг[ 4] нь Хойд Атлантын далайн дундаж давсжилтаас бага юм. Усны температур нь Атлантын далайн урсгал, улирал, усны гүн зэргээс хамаарах ба зундаа 25 °C, өвөлдөө 10 °C болно. Усны гүнд температур тогтмол, 10 °C байна[ 4]
1958 онд Хойд тэнгист анхны байгалийн хийн орд нээгдсэнээс хойш уг тэнгис нь газрын тос , байгалийн хийн нэгэн чухал бүс болсон байна[ 5] . 1999 онд олборлолт дээд цэгтээ хүрч нэг өдөрт 6 сая орчим баррель газрын тос, 280,000,000 м³ байгалийн хий олборлож байсан байна.
Эшлэл
↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 Vittorio Barale, Martin Gade. North sea // Remote sensing of the European seas . — Springer, 2008. — P. 8-10. — ISBN 9781402067716
↑ Северное море // Большой энциклопедический словарь. 2000
↑ Answers Corporation (2007), North Sea: Definition and Much More from Answers.com , retrieved July 19, 2007
↑ 4.0 4.1 4.2 OSPAR Commission, for the protection of the marine environment of the North-East Atlantic. (2007), Geography, hydrography and climate , retrieved July 19, 2007 [permanent dead link ]
↑ Hugo Manson (12-Jun-2006). "Brief History of North Sea Oil and Gas" . Department of History, University of Aberdeen. Retrieved 2007-07-24 .
Гадаад холбоос