Оросын Царьт Улс (Орос: Русское царство) нь Догшин Иван 1547 онд царь титэмтэй болсноос эхлэн эхлэн 1721 онд царь Их Пётр өөртөө император цол хүртээх хүртэл Орос Улсыг нэрлэж байсан албан ёсны нэр юм. Энэ үед Оросын хил Сибирийн өргөн уудам нутгийг эзлэж ихээхэн өргөжиж өнөөгийн газар нутгийн хэмжээнд хүрчээ. Коряк, чукча зэрэг Сибирийн цөөн хүн амтай үндэстнүүд чулуун зэвсгийн үеэсээ гараагүй байсан ч загасны арьсан хуяг, модон жад хэрэглэн оросын казак цэргүүдийн эсрэг газар нутгаа хамгаалахаар тулалдаж байв.
1551-1700 он хүртэл Орос улс жилд 35 мянган км2-аар өсчээ. Энэ үе нь Рурикчүүдээс Романовын гэр бүл хаант улс руу шилжих шилжилтийн үеийн үймээн самуун, Польш-Литвын хамтын нөхөрлөл, Швед, Османы эзэнт гүрэнтэй хийсэн дайн, Оросууд Сибирийг эзлэн авснаас 1689 онд засгийн эрхийг авсан I Пётрийн хаанчлалыг багтаасан болно. Мөн Царьт улсыг Оросын эзэнт гүрэн болгон өөрчилсөн. Оросын Умард дайны үеэр тэрээр томоохон шинэчлэл хийж, 1721 онд Шведийг ялсны дараа Оросын эзэнт гүрнийг тунхаглав.
Мөн үзэх
Зураг